- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ГУДАМЖ ТӨСӨЛ”-ИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 2 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 46 хот
"ГУДАМЖ ТӨСӨЛ"-ИЙГ БАТЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2017 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөна/
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий "Гудамж төсөл"-ийг хавсралт ёсоор баталсугай. /ЗГ-ын 2014-3-21-ний 96-р тогтоолоор 1-р зүйл болон хавсралтад, ЗГ-ын 2014-7-28-ны 244-р тогтоолоор хавсралтад, ЗГ-ын 2015-1-12-ны өдрийн 9-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/
2. "Гудамж төсөл"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, аймгийн засаг дарга нарт даалгасугай. /ЗГ-ын 2014-3-21-ний өдрийн 96, ЗГ-ын 2015-1-12-ны өдрийн 9-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн талаархи саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A