A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 265

Улаанбаатар хот

"ИХ ТҮМЭН САНААЧИЛГА" ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Их түмэн санаачилга" хөтөлбөрийн 14 дүгээр Зөвлөлдөх уулзалтыг 2013 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах, тус хөтөлбөрт хандив төлөх 50000 (тавин мянган) ам.долларыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улсын төсвөөс хандив төлөх олон улсын гэрээ, конвенцийн итгэмжит сангийн жагсаалт"-д дор дурдсан нэмэлт оруулсугай:

"25. Их түмэн санаачилга хөтөлбөр-Сангийн яам".

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН