A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС, СС-ын 2018 оны А/107/132 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС, СС-ын 2018 оны А/107/132 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Дугаар А/181 Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 24.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.7, 83.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр тушаал болон 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Уг журмыг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа Д.Ядамдорж/-т даалгасугай.

САЙД Х.ТЭМҮҮЖИН