A

A

A

Бүлэг: 1979

/ХНХС-ын 2018 ны А/91-р тушаалаар хүчингүй болсон/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2011 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Дугаар 378 Улаанбаатар хот

Журам батлах тухай

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Мэргэжлийн боловрол, сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг нэгдүгээр, шалуур үзүүлэлтийг хоёрдугаар, бүрдүүлэх баримт бичгийг гуравдугаар, үнэмлэхний загвар, судалгааны асуулгыг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаа дууссан багш нарт мэргэжлийн зэргээ хамгаалах, ахиулах, болон шинээр авах багш нарын хүсэлтийг 2012 оны II улиралд багтаан шийдвэрлэхийг Мэргэжлийн боловсрол, сургалтын газар (Б.Мишигжав), Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлагуудад үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, багшийн мэргэжлийн зэрэг олглход шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байхыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар (С.Наранцогт), Мэргэжлийн боловсрол, сургалтын газар (Б.Мишигжав)-т тус тус даалгасугай.

4.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж, үр дүнг хагас жил тутам нэгжийн дарга нарын хуралд танилцуулж байхыг Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үнэлгээний газар /А.Цолмон/-т даалгасугай.

САЙД Ё.ОТГОНБАЯР