A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын санд 2014 оны төсвийн жилд Төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Орлогын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд /Энэ заалтад 2014 оны 5 дугаар сарын 23, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан./

1,249,639.2

1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

507,742.7

1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл

529,837.8

1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл /Энэ заалтад 2014 оны 5 дугаар сарын 23, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан./

151,644.6

1.4.Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл

2.4

 

1.5.Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл

12,033.2

1.6.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

22,769.8

1.7.Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл

3,000.0

1.8.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл

1,400.0

1.9.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл

1,101.7

1.10.Бусад орлого

20,107.0

2

Сангийн сайд

320,131.3

2.1.Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг

320,131.3

НИЙТ ОРЛОГО

/Энэ заалтад 2014 оны 5 дугаар сарын 23, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан./

1,569,770.5

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

 

 

1.1 Тэтгэврийн даатгалын сан

973,867.3

 

1.2 Тэтгэмжийн даатгалын сан

73,255.5

 

1.3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

31,571.4

 

1.4 Ажилгүйдлийн даатгалын сан

16,907.5

 

1.5 Эрүүл мэндийн даатгалын сан

181,196.6

 

1.6 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр

118.9

 

1.7 Үйл ажиллагааны урсгал зардал

19,965.2

 

1.8 Хөрөнгийн зардал

13,429.3

Нийт зарлага

1,310,311.8

/Дээрх 4 дүгээр зүйлийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 дугаар зүйл. "Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт /нэг жил болон түүнээс дээш/ хугацаат бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 200,000.0 сая төгрөгөөр баталсугай.

Хэвлэх

/Энэ зүйлийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД