A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн багш, цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/293

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалаар баталсан "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ын 1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам"-ыг нэгдүгээр, "Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам"-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, Аймаг нийслэлийн Боловсролын газрын дарга нарт, энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Л.Лувсанжамц/-т тус тус даалгасугай.

3. Албан бус боловсролын сургалтын багшийн ажлыг энэхүү тушаалаар батлагдсан журмыг баримтлан дүгнэхийг байгууллагын захирал, дарга нарт зөвлөсүгэй.

4. Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл батлах тухай" 2009 оны 561 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэхүү тушаалыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Л.ГАНТӨМӨР

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/430

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 4.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмыг нэгдүгээр, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтанд тус тус үүрэг болгосугай.

2.1.Журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтныг арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/, Боловсролын үнэлгээний төв /Л.Ганбат/, аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн боловсролын газрын дарга нарт;

2.2.Журмыг байгууллагын албан хаагч, багш нарт танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг холбогдох удирдамж, аргачлалын дагуу чанартай зохион байгуулж байхыг цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт.

3.Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ч.Энх-Амгалан/-т даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам батлах тухай" А/293 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН