A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, үрийн шинэчлэл хийхэд шаардагдах 100.0 /нэг зуун/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудайг, 20.0 /хорин/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудайн үрийг импортлоход гаалийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД