- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл."ДЦС-4" ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8МО турбинаар өргөтгөх барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A