A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 38

ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 25-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.051 хувь байхаар тогтоож, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ