A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “Улсын сайн малчин”, ”Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч” шагнал олгох тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

"Улсын сайн малчин", "Улсын тэргүүний фермер", "Улсын тэргүүний малчдын бүлэг", "Улсын тэргүүний  тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч" шагнал олгох тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Болзлын шаардлага хангаж, өндөр амжилт гаргасан:

-Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн малчин Дарамжавын Бямбарагчаа, Батцэнгэл сумын Баян-Уул багийн малчин Самбуугийн Лхагважав, Хашаат сумын Цайдам багийн малчин Осорын Очирболд, Их тамир сумын Хан-Өндөр багийн малчин Хадын Эрдэнэбаатар;

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багийн малчин Динханы Төрехан, Баяннуур сумын 4 дүгээр багийн малчин Байтаны Хадай, Улаанхус сумын 6 дугаар багийн малчин Жанатын Шалатай;

-Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Цорьж багийн малчин Доржийн Бямбасүрэн, Баян-Овоо сумын Асгамба багийн малчин Шанзангийн Дамдинсүрэн, Эрдэнэцогт сумын Жанжин багийн малчин Доржготовын Батболд, Баянбулаг сумын 3 дугаар багийн малчин Баасанжавын Батдэлгэр;

-Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Далхын Эрдэнэбат, Сайхан сумын Угалз багийн малчин Даваасүрэнгийн Баярсайхан, Баян-Агт сумын Баянзүрх багийн малчин Намнангийн Жаргалсайхан, Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Очирын Ширбазар;

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин Жамъяншаравын Дандар, Тайшир сумын Галуут багийн малчин Чулууны Нямбуу, Төгрөг сумын Тунгалаг багийн малчин Хувцагааны Түмбаатар;

-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Дорлигийн Зоригтсайхан;

-Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн малчин Дашдондогийн Ганболд;

-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Равдангийн Пүрэвдаш, Алтанширээ сумын Хаяа багийн малчин Бэгзийн Бөхбат;

-Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн малчин Нямдаваагийн Даваасүрэн, Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн малчин Өлзийбатын Өлзий;

-Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн малчин Руламын Ойровдорж, Гурвансайхан сумын Элгэн багийн малчин Донторын Дүгэр, Цагаандэлгэр сумын 2 дугаар багийн малчин Самбуугийн Оюунтуяа;

-Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн малчин Уламбаярын Алтанхундага, Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэдхүүгийн Сэсээр, Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Гомбосүрэнгийн Батбаяр, Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Жамъянгийн Цэвээн;

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Булганы Уламбаяр;

-Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн малчин Чойсүрэнгийн Отгонбаатар, Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Мэндийн Раднаа;

-Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн малчин Цэвэлийн Валя;

-Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн малчин Цэндийн Эрдэнэбат, Халзан сумын 2 дугаар багийн малчин Рагчаагийн Энх-Амгалан, Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн малчин Цэгмидийн Мижиддорж;

-Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн малчин Дамчаагийн Жамсран;

-Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн малчин Жунайн Пүрэв, Эрдэнэсант сумын 3 дугаар багийн малчин Базаррагчаагийн Төрболд, Лүн сумын Өгөөмөр багийн малчин Лэгцэгийн Очирбат, Мөнгөнморьт сумын Байдлаг багийн малчин Магсарын Лхамсүрэн;

-Увс аймгийн Давст сумын Торхилог багийн малчин Цэрэнгийн Баатар, Наранбулаг сумын Алдар багийн малчин Гэндэнгийн Батаа, Зүүнхангай сумын Жаргалант багийн малчин Хөрстийн Хавтгай, Түргэн сумын Баянхайрхан багийн малчин Охидоогийн Отгонбаяр;

-Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Даваа, Манхан сумын Улаанхүрээ багийн малчин Өлзийбатын Сэсээр;

-Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн малчин Жавзангийн Дэмбэрэл, Цагаан-Уул сумын Тосон багийн малчин Пүрэвийн Бямбаа, Түнэл сумын Навчилтай багийн малчин Аюурзанын Дашжамц;

-Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багийн малчин Цэндийн Батболд, Дэлгэрхаан сумын Долоод багийн малчин Өвгөнхүүгийн Балдандугар, Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Дарьсүрэнгийн Оюун, Хэрлэн сумын Баянмөнх багийн малчин Галсангийн Нарангэрэл нарыг "Улсын сайн малчин"-аар;

2. Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн иргэн Бэхбатын Бэххуяг, Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн иргэн Рэнцэнгийн Цогтбуян нарыг "Улсын тэргүүний фермер"-ээр;

3. Говь-Алтай аймгийн Бугат сумын 2 дугаар багийн "Шимт хадлан", Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга багийн "Улиаст", Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн "Монгол эсгий" малчдын бүлгийг "Улсын тэргүүний малчны бүлэг"-ээр;

4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Ургац хангай" ХХК, Тэшиг сумын "Шинэ амжилт" ХХК, Хутаг-Өндөр сумын "Хонгор-Агро" ХХК;

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Цайдам Өгөөж" ХХК;

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын "Ургацын хишиг" ХХК, Түшиг сумын "Гацуурт" ХХК, Хушаат сумын "Өгөөж Мандал-Уул" ХХК, Ерөө сумын "Доолт" ХХК;

-Төв аймгийн Эрдэнэсант сумын "Нарт монгол" ХХК, Жаргалант сумын "Алтан залаа" ХХК;

-Хэнтий аймгийн Баян-Адарга сумын "Идэр Онон" ХХК;

-Хөвсгөл аймгийн Тариалан сумын "ЭТҮ" ХХК-иудыг "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор.

5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Хасу мандал" ХХК-ийн ногоочин Батсамбуугийн Алагмаа;

-Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ногоочин Буркитханы Хайрым;

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ногоочин Дүүрэнгийн Ганбаатар, Булган сумын ногоочин Цэвээний Бат-Өлзий;

-Говь-Алтай аймгийн Чандмань сумын ногоочин Банзрагчийн Оросоо, Есөнбулаг сумын ногоочин Пунцагийн Гансүх;

-Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Отгонсүрэнгийн Батпүрэв;

-Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ногоочин Дашзэвэгийн Эрдэнэсүрэн;

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХК-ийн тракторч комбайнч Баатарын Нямпүрэв, Цагааннуур сумын "Атар трейд" ХХК-ийн механикжуулагч Уранчимэгийн Хишигжаргал, Орхонтуул сумын "Суварган тамир" ХХК-ийн тракторч, комбайнч Бүдээгийн Буянбат, Шаамар сумын ногоочин Дагвын Баатарцоож;

-Төв аймгийн Угтаалцайдам сумын "Чандмань дөл" ХХК-ийн механикжуулагч Дамдинсүрэнгийн Баатаржав, Жаргалант сумын "Хөх Баянбулаг" ХХК-ийн тракторч, комбайнч Нацагдоржийн Намнандорж, Угтаалцайдам сумын "Элсэн цагаан" ХХК-ийн механикжуулагч Доржбадамын Үржин, Борнуур сумын ногоочин Түвдэнгийн Балдангомбо;

-Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Хөвсгөл Алтандуулга" ХХК-ийн механикжуулагч Дарьмаасүрэнгийн Мөнхтогтох;

-Увс аймгийн Баруунтуруун сумын ногоочин Монголын Долгор;

-Ховд аймгийн Жаргалант сумын ногоочин Самбуугийн Лхагважав, Буянт сумын ногоочин Акийн Үлдэрхан нарыг "Улсын тэргүүний тариаланч"-аар тус тус шалгаруулсугай.

5. "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний фермер", "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч"-дад олгох тэмдэг, үнэмлэх, дурсгалын зүйлд зориулж 227.0 (хоёр зуун хорин долоон) сая төгрөгийг төсвийн багцаасаа гарган санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ