www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох/


ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

             

2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр                                                         Дугаар А/123                                                                          Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох/

          Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журам“-ыг  хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөрийн төв бирж /Ц.Энхтуяа/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Ууганбаатар/-т, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С. Жамъянсүрэн/-т тус тус даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2013 оны 05-р сарын 07-ны өдрийн А/92 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                      САЙД                                         Я.САНЖМЯТАВ

/ХС-ын 2016-05-06-ны А/116, ХНХС-ын 2021 оны А/37 дугаар тушаалаар тус тус нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав./