www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх/


ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/223

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хавсралтаар  шинэчлэн баталсугай.

2.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогчдод, ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх итгэмжлэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай. 

3.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газар /Б.Алимаа/-д даалгасугай.     

5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 138 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  Г.БАЯРСАЙХАН

Улсын бүртгэлийн санд 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 3612 дугаарт бүртгэв.