www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны/


МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

ДугаарА/36

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалыг хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийх ажпыг зохион байгуулж ажиллахыг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/Ю.Идэрцогт/-д даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Жагсаалт шинэчлэн батлах тухай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны А/107 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД    Г.БАЯРСАЙХАН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 3 дугаар 21-ний өдрийн 3624 дүгээрт бүртгэв.