www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Ерөнхийлөгчийн хоригийн тухай


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 08 сарын 20 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 15

    Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР