www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 11 сарын 19 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 35

  Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс … эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР