www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ /Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны илчлэгийн хуваарилалт/


БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 
Улаанбаатар хот

Дугаар А/166,А/559, 222

НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны илчлэгийн хуваарилалт”-ыг нэгдүгээр, “Цэцэрлэгийн насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-г хоёрдугаар, “Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн  цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Хүүхдийн хоол, хүнсэнд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр илчлэг, шимт бодисын зөвлөмж хэмжээнд хүрсэн хоол хүнс бэлтгэх чиглэлээр арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны яамны сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлыг хариуцсан нэгж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /Д.Нарантуяа/-д тус тус даалгасугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН  САЙД САНГИЙН САЙД
  Л.ЦЭДЭВСҮРЭН   Т.МӨНХСАЙХАН   Ч.ХҮРЭЛБААТАР