www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Ерөнхийлөгчийн хоригийн тухай


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 01 сарын 28 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 17

  Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, мөн зүйлийн 56.8 дахь хэсэгт хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсугай.2.Монгол Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.8 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 20 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, 42 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1.12 дахь заалт, 59 дүгээр зүйлийн 59.1.8 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1.21 дэх заалт, 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 63 дугаар зүйлийн 63.1.7 дахь заалт, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалт, мөн зүйлийн 65.2, 65.3, 65.4 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэг болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

3.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР