www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

2002 оны 08 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 59

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Мэдээлэл, судалгааны газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн эрхтэй байгуулахаар заасан нь Батлан хамгаалах тухай, Тагнуулын байгууллагын тухай, Зэвсэгт хүчний тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилтэй болсон байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсүгэй


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР