www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

2007 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 82

Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, санал хураалтын дүнг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын дээд шүүхийн санал болгосноор Цэрэнбалтавын Сарантуяа, Банзрагчийн Пүрэвням нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН