www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай

2010 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 58

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Пунсалмаагийн Очирбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ