www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 2 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 21

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлалыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ