www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай


МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр

томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Дондовын Ганзоригийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД