Бүлэг: 1979
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД 
ХУРЛЫН ТОГТООЛ
 
 
1989 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                                                            Улаанбаатаp саpын 30-ны өдөp                                                                                                                       Дугаар 11                                                                                                                                хот
 
 
БНМАУ-ЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 37, 38 ДУГААР 
ЗҮЙЛИЙГ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД ЗӨВ 
ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
 
Хэд хэдэн гэмт хэpэг үйлдсэн этгээдэд болон хэд хэдэн таслан шийдвэpлэх тогтоолооp ял оногдуулах тухай Эpүүгийн хуулийн 37, 38 дугааp зүйлийн заалт нь гэм  буpуутай этгээдэд эpүүгийн хуульд заасан ялыг ялгамжтай зөв тохиpуулан оногдуулах боломжийг шүүхэд олгодог. 
Эpүүгийн хуулийн  дээpх заалтуудыг шүүн таслах ажлын пpактикт үндсэндээ зөв хэpэглэж байгаа боловч алдаа гаpгах явдал бүpэн аpилаагүй байна. 
Юуны өмнө хэд хэдэн гэмт хэpэг үйлдсэн гэм  буpуутай этгээд нь нийгэмд учpуулах  хоp аюулыг ихэсгэж, хувийн шинж чанаpааp аюултай болохоо хаpуулж байгааг тэp болгон гүйцэд үнэлж ял шийтгэлийг ялгамжтай, зөв тохиpуулан оногдуулж чадахгүй, заpим үед хөнгөн талыг баpьж байгааг тэмдэглэх хэpэгтэй. Хэд хэдэн гэмт хэpэг үйлдсэн этгээдэд нэг таслан шийдвэpлэх тогтоолооp ял нэгтгэж оногдуулах, хэд хэдэн тогтоолооp оногдуулсан ялыг нэгтгэхийн заpчмын ялгааг бүpэн ойлгохгүй хооpонд нь хутгах,гэм  буpуутай этгээдийн үйлдсэн хэpэг нэг бүpийн нийгмийн хоp аюулын шинж чанаp, түүний хувийн байдлаас үзэхэд ял шийтгэлийг нэмж нэгтгэвэл зохих  атал багтаах жуpам хэpэглэх, таслан шийдвэpлэх тогтоол гаpахаас өмнө үйлдсэн гэмт хэpэг илэpч түүнд эpүүгийн хуулийн 37 дугааp зүйлийн 3 дахь хэсгийг жуpамлан ял оногдуулах  ёстой байхад Эpүүгийн хуулийн 38 дугааp зүйлийн 1 дэх хэсгийг жуpамлан өмнөх тогтоолооp оногдуулсан ялаас эдлээгүй  үлдсэн ялыг нэгтгэх жуpам баpимтлах, хэд хэдэн гэмт хэpэг үйлдсэн этгээдэд нэг таслан шийдвэpлэх тогтоолооp буюу Эpүүгийн хуулийн  37 дугааp зүйлийн 3 дахь хэсгийг жуpамлан ялыг нэмж нэгтгэхдээ уг этгээдэд ял шийтгэж байгаа Эpүүгийн хуулийн зүйл, хэсэгт  зааснааp оногдуулж болох тэp төpлийн ялын дээд хэмжээнээс хэтpүүлэх, хэд хэдэн зүйлээp ял оногдуулсан атлаа нэгтгэхгүй оpхих, эсхүл ял төлөвлөсөн эpүүгийн хуулийн зүйл, хэсэг  бүpээp ял оногдуулахгүй эдлэх ялын хэмжээг шууд тогтоох, хаpьцуулан тооцож ялыг нэгтгэх буюу тус тусад нь ял эдлүүлэх жуpмыг гажуудуулах зэpгээp хуулийн заалтыг буpуу хэpэглэх зөpчил цөөнгүй гаpч байна. 
Түүнчлэн давж  заалдах болон хяналтын шатны шүүхүүд эpүүгийн хуулийн дээpх заалтыг анхан шатны шүүхээс хэpхэн зөв хэpэглэж байгааг сайтаp хянаж, гаpгасан алдаа зөpчлийг тухай бүp нь бүpэн илpүүлэн аpилгаж чадахгүй байна. 
Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд болон хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор ял нэгтгэн оногдуулах тухай Эрүүгийн хуулийн заалт, шаардлагыг шүүхийн практикт нэгдмэлээр ойлгож, зөв хэрэгжүүлэх зорилгоор Дээд шүүхийн Бүгд хурлаас  ТОГТООХ нь:
 
1.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдэх буюу шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг санаатай үйлдэх нь ихэнх тохиолдолд гэмт үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанараас гадна гэм буруутай этгээдийн хувийн байдлыг илэрхийлдгийг сайтар анхаарч гэм буруугийн хэр хэмжээ, нийгэм, иргэдэд учруулсан хор уршгийн байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж гэмт үйлдэл бүрт тохирсон ял оногдуулж,  ялын хөнгөнийг хүндэд багтаах буюу нэмж нэгтгэх замаар жинхэнэ  эдлэх ялыг тохируулан оногдуулах тухай Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийн заалтыг гарцаагүй зөв хэрэглэж ажиллахыг нийт шүүхэд заасугай.
2.Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд буюу хэд хэдэн тогтоолоор ял нэгтгэн оногдуулах журмыг эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйл болон нэг зүйлийн өөр өөр хэсэгт заасан тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэрэг бүрийн тухайд гэм буруутай этгээдэд оногдуулсан янз бүрийн төрөл, хэмжээний ялыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтооход хэрэглэнэ. Гэмт хэрэг нэг бүрийн тухай гэм буруутай этгээдэд ял оногдуулсны дараа жинхэнэ эдлэх ялыг тогтоох журам нь үндсэн болон нэмэгдэл ялын аль алинд хамаарна.
3.Шүүх хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл ялын зарим хэсгийг буюу бүгдийг нэмж нэгтгэх журмыг нэг төрлийн болон өөр өөр төрлийн аль ч хэлбэрийн ялын тухайд хэрэглэж болно. Ялыг төрлийн хувьд алийг хүнд, алийг хөнгөн гэж үзэх асуудлыг Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дарааллаар тодорхойлно.
4.Хэд хэдэн гэмт хэрэг  үйлдсэн этгээдэд ял оногдуулах журмын тухай Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн талаар дараахь тайлбарыг өгсүгэй.
а/ эрүүгийн хуулийн өөр өөр зүйл, хэсэгт заасан бие даасан бүрэлдэхүүнтэй хоёр буюу түүнээс дээш тооны гэмт хэрэг үйлдэж түүнийхээ алинд ч ял шийтгүүлээгүй этгээдийн хэргийг шүүх нэг  шүүх хурлаар хэлэлцэж хэрэг тус бүрт тохирох ял оногдуулж  Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар жинхэнэ эдлэх ялыг тогтооно. Гэхдээ ялын заримыг буюу бүгдийг нэмж нэгтгэж байгаа тохиолдолд жинхэнэ эдлүүлэхээр тогтоосон ял нь хамгийн хүнд ялтай тухайн зүйл, хэсэгт зааж тодорхойлсон тэр төрлийн ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.
б/ хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс хэрэг тус бүрт оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хооронд нь нэмж нэгтгэх журам нь зөвхөн нэг төрлийн ялд, харин хөнгөн ялыг хүндэд нь багтаах журам нь нэг төрлийн болон өөр өөр төрлийн ялд хамаарна.
в/ хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялыг тэнсэж хянан харгалзах, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх үзвэл Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар уг этгээдийн жинхэнэ эдлэх ялыг тогтоосны дараа мөн хуулийн 40, 42 дугаар зүйлийг журамлаж шийдвэрлэнэ.
г/ таслан шийдвэрлэх тогтоол гарахаас өмнө үйлдэж таслан шийдвэрлэх тогтоол гарсны дараа илэрсэн нэг төрлийн хэрэг нь өмнөх зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр байвал урьдах таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр сүүлд илэрсэн хэрэгт нь ял шийтгэж Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу  ялыг нэгтгэнэ.
Хэрэв өмнөх зүйлчлэлийг өөрчлөхөөр байвал урьдах таслан шийдвэрлэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлаас хэргийг сэргээх журмаар хүчингүй болгож хэргийг бүхэлд нь нэгтгэн мөрдөж яллах дүгнэлт үйлдүүлэн шийдвэрлэнэ. Тэхдээ шинээр оногдуулсан ялын хугацаанд өмнөх /хүчингүй болсон/ тогтоолоор эдэлсэн ялыг бүрэн хэмжээгээр оруулан тооцно.
д/сүүлчийн таслан шийдвэрлэх тогтоол гарахаас өмнө гэм буруутай этгээдийн үйлдсэн өөр гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрч тогтоогдвол тэр хэрэгт нь ял шийтгэж түүнийг урьдах тогтоолоор оногдуулсан ялтай нэгтгэх асуудлыг Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж жинхэнэ эдлэх ялыг тогтоогоод урьдах таслан шийдвэрлэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг эдлэх ялд нь оруулж тооцно.
е/  Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. 
ж/ Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар ялыг нэгтгэх тохиолдолд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор анх оногдуулсан ялтай сүүлчийн тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэж түүнээс бүрэн буюу хагас эдэлсэн хугацааг хасаж тооцдог учраас шүүхийн хоёр тогтоолоор нэгтгэж  эдлүүлэхээр тогтоосон ялын хэмжээ нь өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын хэмжээнээс ямар ч үед бага байж болохгүй.
з/  хэрэв хорих ял шийтгүүлж түүнийгээ  эдэлж байгаад хугацааны өмнө тэнсэж суллагдсан буюу өөр төрлийн хөнгөн ялаар солигдон суллагдсаны дараа түрүүчийн таслан шийдвэрлэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг нь илэрч тогтоогдвол Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг нэгтгэхдээ уг этгээд хорих газар ял эдэлсэн болон өөр төрлийн хөнгөн ялаар солигдож түүнээс эдэлсэн хугацааг тус тус оруулж тооцно. 
и/ Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял нэгтгэх үед гэм буруутай этгээд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан тохиолдолд сүүлчийн тогтоолоор оногдуулсан  ялд багтаах буюу нэмж нэгтгэх журмыг баримтална. Харин сүүлчийн тогтоолоор оногдуулсан ял нь өмнөхөөс хөнгөн байвал эдэлж дууссан ялд нь багтааж болно. 
к/ шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлд заасан журмаар нэмж нэгтгэхдээ эрүүгийн хуулийн чухам ямар зүйл, хэсгээр оногдуулсан ямар төрөл, хэмжээний ялын хэдийг аль ял дээр нэмж байгаа тухай таслан шийдвэрлэх тогтоолдоо тодорхой зааж байвал зохино.
л/  хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэг тус бүрт нь тохирсон ял оноож зохих журмаар нэгтгэх ёстой байхад аль нэг хэрэгт хэт хүнд ял оногдуулж бусад ялыг багтааж хялбарчлах нь ялын бодлогод нийцэхгүй туйлын буруу практик болохыг нийт шүүхэд анхааруулан тэмдэглэсүгэй. 
м/ хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нэг таслан шийдвэрлэх тогтоолоор ял оногдуулахдаа түүний шийтгүүлж байгаа эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заавал хэрэглэхээр заасан хэд хэдэн нэмэгдэл ялыг хэрэглэж эцэст нь Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар уг нэмэгдэл ялуудыг нэгтгэж  жинхэнэ эдлүүлэхийг тогтооно.
н/ эхний таслан шийдвэрлэх тогтоолоор оноосон ялыг  Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тэнссэн, хөдөлмөрт заавал татан оролцуулахаар хорих ялыг тэнссэн, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бөгөөд сүүлийн таслан шийдвэрлэх тогтоолоор оноосон хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд ялыг нэмж нэгтгэх журмыг баримталж болохгүй. Биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн ял биеэр эдлэх ялаас ямагт хөнгөн байдаг учир зөвхөн багтаах журмыг хэрэглэнэ. 
5.Хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэн тогтоож эдлүүлэх тухай Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийг зөв хэрэглэхэд дараахь тайлбарыг  өгсүгэй:
а/ гэмт этгээд шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусаагүй байхдаа нэг буюу хэд хэдэн гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар сүүлчийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэнийг бүгдийг буюу заримыг заавал нэмж нэгтгэнэ. Хооронд нь харьцуулан тооцож болохгүй ялын хувьд мөн зүйлийн 6-д заасан журмыг баримтална.
б/эдэлж дуусаагүй үлдсэн ял гэдэгт: 
Уг этгээдийн биечлэн эдэлж байгаа ялын үлдсэн хэсэг; 
- Тэнсэгдсэн хорих болон засан хүмүүжүүлэх ажил хийх ял /хянан харгалзах хугацааны дотор/ 
- Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бол шүүхээс оноосон хорих ял /хойшлуулсан хугацааны дотор/
-Хөдөлмөрт  заавал  татан  оруулахаар  хорих  ял  тэнсэгдсэн  буюу  хөдөлмөрт  заавал  татан  оруулахаар  хорих  газраас  тэнсэж  сулласан  тохиолдолд  заавал  ажиллах  ёстой  хугацааны  үлдсэн  хэсэг  /тэнсэнгийн  хугацааны  дотор/
- Хорих  болон  засан  хүмүүжүүлэх  ажил  хийх  ялаас  хугацааны  өмнө  тэнсэж  суллагдсан  бол  тэнсэгдсэн  ялын  хугацаагаар /тэнсэнгийн  хугацааны  дотор/
- Ялаас хугацааны өмнө өөр хөнгөн ялаар сольсон тохиолдолд сүүлчийн сольсон хөнгөн ялаас үлдсэн хугацаа, торгуулиар сольсон бол төлөөгүй байгаа торгуулийн хэмжээ хамаарна.
в/ хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан өөр хооронд нь харьцуулан тооцож болдоггүй ялуудыг тус тусад нь эдлүүлнэ. Тухайлбал, хорих болон торгох, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх болон торгох /түүнчлэн тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах, үндсэн ял/ түүнчлэн өөр өөр төрлийн нэмэгдэл ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг тус тусад нь гүйцэтгэнэ.
г/ Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар ялыг нэгтгэж байгаа тохиолдолд жинхэнэ эдлүүлэхээр тогтоосон ял нь өмнөх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс бага байж болохгүй боловч тухайн төрлийн ялын хуулиар тогтоосон дээд хэмжээнээс илүүгүй байна. Тэхдээ хуульд зааснаар 10 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт нийт хугацааг 15 жилээс хэтрүүлж болохгүй.
6.Гэмт этгээд шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусаагүй байхдаа өөр өөр төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулахдаа эхлээд сүүлчийн тогтоолоор оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэгтгээд дараа нь таслан шийдвэрлэх тогтоолуудаар оногдуулсан ялыг нэгтгэх асуудлыг Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.
7.Хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоолоор ял нэгтгэн оногдуулах зарим тохиолдолд сүүлчийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ял нь түүнд оногдуулж болох тухайн төрлийн ялын дээд хэмжээгээр тогтоогдсон буюу онцгой ял-цаазаар авах ял оногдуулсан бол өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор эдлэх ялаас  үлдсэн хэсгийг нэмж нэгтгэх боломжгүй тул энэ тухай шалтгааныг таслан шийдвэрлэх тогтоолдоо тодорхой дурдаж хөнгөн ялыг хүнд ялд нь багтаах журмаар шийдвэрлэвэл зохино.
8.Таслан шийдвэрлэх тогтоол гарахаас өмнө болон хойно үйлдсэн өөр гэмт хэрэг шүүхийн тогтоол гарсны дараа илэрвэл Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийг тус тусын агуулгаар нь давхар хэрэглэж ялыг нэгтгэнэ. Ийм тохиолдолд эхлээд 37 дугаар зүйлээр, эцэст нь 38 дугаар зүйлээр ял нэгтгэх асуудлыг шийдвэрлэх ёстой.
9.Хэрэв илэрсэн гэмт хэргүүд нь таслан шийдвэрлэх тогтоол гарахын өмнө болон дараа үйлдэлтэй боловч эрүүгийн хуулийн нэг зүйл, хэсгээр зүйлчлэгдэж байгаа бол Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ялыг нэгтгэнэ.
10.Давж заалдах болон хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлүүдийг хэр зөв хэрэглэж байгаад  байнга хяналт тавьж шүүхээс эдлүүлэхээр тогтоосон ял нь гэм буруутай этгээдийн үйлдсэн хэрэг бүрийн нийгмийн хор аюул, шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд хэрхэн нийцэж байгаад  анхаарч  илэрсэн зөрчлийг тухай бүр нь илрүүлж арилган цаашид дахин гаргуулахгүй байх талаар хуульд заасан арга хэмжээ авч байх үүргээ улам дээшлүүлэн ажиллавал зохино.
11.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийг журамлан ял нэгтгэхдээ  гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэг тус  бүрт оногдуулсан ял тохироогүй буюу  хөнгөн ялыг хүнд ялд нь багтаах, ялын заримыг болон бүгдийг нэмж нэгтгэх, үлдсэн ялыг багтаах зэргээр хуулийн заалт зөрчсөн бол давж заалдах болон хяналтын шатны шүүх нь таслан шийдвэрлэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээний дотор өөрчлөн зөвтгөж болно.
12.Анхан шатны шүүх 38 дугаар зүйлийг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг бүгдийг буюу заримыг нэмэх ёстой байтал түүнийг шинээр оногдуулсан ялд багтаасан тохиолдолд давж заалдах болон хяналтын шатны шүүх хэрэв хуульд харшлахгүй бол сүүлчийн тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх замаар 38 дугаар зүйлийн заалтын дагуу өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг бүгдийг буюу заримыг сүүлчийн ял дээр нэмж нэгтгэн зөвтгөж болохыг тайлбарласугай. 
13.Давж заалдах болон хяналтын шатны шүүх нь хэрэв хуулийн үндэслэлтэй бол гэм буруутай этгээдийн ял шийтгүүлсэн хүнд ялтай хэргийг хөнгөн ялтай хэд хэдэн зүйл болгон өөрчлөн зүйлчилж Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийг журамлан ял нэгтгэж болох бөгөөд жинхэнэ эдлүүлэхээр тогтоосон ял нь анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас хүнд байж  болохгүйг заасугай.
14.Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийн заалтыг Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд зөв хэрэгжүүлж, энэ тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг  Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд  даалгасугай.
 
 
 
 
БНМАУ-ЫН ДЭЭД 
ШҮҮХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
 
БҮГД ХУРЛЫН НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА           Б.ПҮРЭВДОРЖ