- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /ТӨБЗГ-ын 2016.09.28-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

/ТӨБЗГ-ын 2016.09.28-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ
ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ / Нийгмийн салбарын байгууллагыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын нийтлэг журам /
2003 оны 05 дугаар сарын 15-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 303
Дугаар 303
![]() |
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл", Засгийн газрын 2001 оны 84 дүгээр тогтоолын 2 дугаар заалт, ХЗДХЯ, СЭЗЯ, ЭМЯ, НХХЯ, БСШУЯ- ны саналыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь: |
![]() |
1. "Нийгмийн салбарын байгууллагыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын нийтлэг журам"-ыг нэгдүгээр, "Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор баталсугай. |
![]() |
2. Энэхүү нийтлэг журам, гэрээний үлгэрчилсэн загварыг нийгмийн салбарын байгууллагыг хувьчлахад мөрдөж ажиллахыг Өмч хувьчлалын газар /Б.ЦЭЦЭГ-ОЧИР/-Т үүрэг болгосугай. |
ДАРГА Л.ПҮРЭВДОРЖ
![]() |
Тамгын газран дарга Г.ЦЭНДСҮРЭН |
![]() |
2003 оны 5 дугаар сарын 5-ны өдөр улсын бүртгэлийн 2059 дугаарт бүртгэсэн |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт