• Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ /Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний/
Бүлэг: 1979
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар А-297,360
Улаанбаатар хот
ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн "Мэдээллийн төлбөрийн үнэлгээний жишгийг дотоод хэргийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална" гэсэн заалт болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийн "Гэмт хэргийн тухай мэдээллийн төлбөрийн жишгийг санхүүгийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална" гэж заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасны дагуу энэ тушаалыг хэрэгжүүлэх дотоод журмыг батлан мөрдүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэг болгосугай.
3. Энэ тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн байгууллагын жил бүрийн төсөвт зохих санхүүжилтийг тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус даалгасугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар  А-297,360 

ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн “Мэдээллийн төлбөрийн үнэлгээний жишгийг дотоод хэргийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэсэн заалт болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийн “Гэмт хэргийн тухай мэдээллийн төлбөрийн жишгийг санхүүгийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасны дагуу энэ тушаалыг хэрэгжүүлэх дотоод журмыг батлан мөрдүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэг болгосугай.

3.Энэ тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн байгууллагын жил бүрийн төсөвт зохих санхүүжилтийг тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус даалгасугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ                          САНГИЙН САЙД  Ч.ХҮРЭЛБААТАР