- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/156 дугаар тушаалаар хүчингүй болсон/

/Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/156 дугаар тушаалаар хүчингүй болсон/
ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 133
Дугаар 133
![]() |
Нэг. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан ”Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар ємчилж авахыг хүссэн єргєдєл”-ийн загварыг 1, 2, 3, ”Монгол Улсын иргэн аж ахуйн зориулалтаар газар ємчилж авахыг хүссэн єргєдєл”-ийн загварыг 4, газар эзэмшихийг хүссэн “Иргэний өргөдөл”-ийн загварыг 5, “Хуулийн этгээдийн өргөдөл”-ийн загварыг 6, “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт”-ын загварыг 7, “Хариу өгөх мэдэгдэл”-ийн загварыг 8, “Газар өмчлөгчийн улсын бүртгэлийн дэвтэр /иргэн/”-ийн загварыг 9, “Өргөдөл бүртгэх дэвтэр”-ийн загварыг 10, “Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний загварыг 11, “Итгэмжлэл”-ийн загварыг 12 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. |
![]() |
Хоёр. Энэхүү тушаалыг дагаж мєрдєхийг аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал нарт, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Орлогч дарга /Ж.Даваабаатар/-д, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн зөвлөх /Б.Батсайхан/-д тус тус даалгасугай. |
![]() |
Гурав. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2003 оны 189 дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралт, 2007 оны 241 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
ДАРГА Ш.БАТСҮХ
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт