- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг/ 2016 оны А/82 дугаар тушаалаар хүчингүй болсон.

2016 оны А/82 дугаар тушаалаар хүчингүй болсон.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 573
Улаанбаатар хот
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг/
![]() |
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 55.5 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1.”Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн Үндсэн маягтыг 1 дүгээр, Нэмэлт маягтыг 2 дугаар, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хавсралт”-ыг 3 дугаар, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”-ыг 4 дүгээр, “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар”-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. |
![]() |
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/, Статистик, дүн шинжилгээний хэлтэс /Б.Цог/-т үүрэг болгосугай. |
![]() |
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн Ерөнхий Газрын даргын 2008 оны 675, 2009 оны 583 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
![]() |
4.Энэ тушаалыг 2010 оны 11 дүгээр сарыны 25 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт