Бүлэг: 1979
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/604, А/1112
Улаанбаатар хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, БҮСЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2020 оны 189 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААН, ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Т.Гантулга/, Цагдаагийн ерөнхий газар /Ж.Болд/, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба /Л.Эрдэнэбулган/, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч /Д.Мөнхжаргал/-д тус тус үүрэг болгосугай.
3.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Т.Амаржаргал/-нд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /М.Батбаатар/-т, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/433-А/820 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН,

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

САЙД

ЗАХИРАГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ

Д.САРАНГЭРЭЛ

Ж.БАТБАЯСГАЛАН

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

 

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр                                                                                                            Дугаар А/604, А/1112                                                                                                                        Улаанбаатар хот

 

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС,

БҮСЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2020 оны 189 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААН, ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Т.Гантулга/, Цагдаагийн ерөнхий газар /Ж.Болд/, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба /Л.Эрдэнэбулган/, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч /Д.Мөнхжаргал/-д тус тус үүрэг болгосугай.

3.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Т.Амаржаргал/-нд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /М.Батбаатар/-т, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/433-А/820 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

БАЙГАЛЬ ОРЧИН,

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

САЙД

ЗАХИРАГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ

 

 

Д.САРАНГЭРЭЛ

 

 

Ж.БАТБАЯСГАЛАН