A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ,ШААРДЛАГЫН ТУХАЙ

(Засгийн газрын 2018 оны 310 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 119

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сансрын холбооны "Кэй юү" (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдтэй байгуулах гэрээний нөхцөл, шаардлагыг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.

2. Орон даяар телевизийн олон сувгийн нэвтрүүлэг дамжуулах үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Харилцаа холбооны зохицуулах хороо /Б.БОЛДБААТАР/-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР