A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1998 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ /Төсөвт зардлын зарцуулалтын үр дүнг тооцох журам/

Дугаар 106

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Төсөвт зардлын зарцуулалтын үр дүнг тооцох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай..

2."Төсөвт зардлын зарцуулалтын үр дүнг тооцох журам" батлагдсантай холбогдуулан төсөвт байгууллагын үйл ажиллагааны онцлог, гүйцэтгэх чиг үүрэг, хэмжээ, үр дүнг харгалзан тогтмол болон хувьсах зардлын нормативыг салбар бүрээр тогтоон мөрдүүлэхийг Сангийн сайд Б.Батбаярт даалгасугай.

3.Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн албан тушаалын цалинг тэдний ажлын үр дүн болон цалингийн сүлжээг жишиг байдлаар хэрэглэн тухайн төсөвт байгууллагын цалингийн санд багтаан хэлбэлзэлтэйгээр өөрчлөн тогтоож байх эрхийг төсвийн шууд захирагч нарт олгосугай. /Энэ хэсэгт 1998 оны 203 дугаар тогтоолоор нэмэтл орсон/.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Б.БАТБАЯР

Эрүүл мэнд,нийгмийн хамгааллын сайд Ш.БАТБАЯР