• Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай/Энэ тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
2002 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 68
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н. Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ