Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 136
ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээг хавсралт ёсоор баталж 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. /Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 343 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Журам батлах тухай 340 дүгээр тогтоолоор 4, 5 дахь заалтыг хүчингүй болгосон, 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 96 дугаар тогтоолоор өөрчлөн баталсан/
2.Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлтийг харгалзан тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг өөрчлөх талаар санал боловсруулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр                                                                                                                                                                                  Улаанбаатар хот