A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар А/116

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Загдраднаа/, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ /Р.Буд/-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 274 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ХАЛТАР