A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 493

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2."Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар), Зэвсэгт хүчний жанжин штаб (С.Ганбямба)-т үүрэг болгосугай.

3."Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги"-д тусгасан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ