- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 19
Улаанбаатар хот
АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх энэ тогтоолын хавсралтад заасан 36 аж ахуйн нэгж, байгууллагын 5673 гадаад ажилтныг 2023 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
