A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 04 сарын 19 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Үндэсний баялгийн cангийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Ирээдүйн өв сантай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулна.

3.3.Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."Үндэсний баялгийн сан" /цаашид "Баялгийн сан" гэх/ гэж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн сангаас бүрдэх тогтолцоог;

4.1.2."төрөлжсөн сан" гэж Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санг;

4.1.3."төрөлжсөн сангийн үйл ажиллагааны удирдлага" гэж төрөлжсөн сантай холбоотой Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, төрөлжсөн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах төрийн захиргааны төв байгууллагыг;

4.1.4."Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын бодлого" гэж санхүүгийн жилийн макро-эдийн засгийн орчин, мөнгөний бодлоготой уялдуулан гаргасан хөрөнгө оруулалтын хэрэгслийн үр өгөөжийн доод хэмжээ болон эрсдэлийн дээд хэмжээний жишиг үзүүлэлтийг тогтоосон хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг;

4.1.5."орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд" гэж Хуримтлалын санд орлого төвлөрүүлэх үүрэг бүхий уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нэгдлийн толгой компанийг;

4.1.6."хуримтлалын нэрийн данс" гэж энэ хуульд заасан эх үүсвэрээс Монгол Улсын иргэн бүрд жил бүр хуваарилсан мөнгөн хөрөнгө, үлдэгдэл мөнгөн хөрөнгөнд тооцогдох хүү, энэ хуульд заасан зориулалтын дагуу гаргасан зарлагыг нэгтгэн тооцсон Монгол Улсын иргэн бүрийн бүртгэлийг.

5 дугаар зүйл.Баялгийн сангийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Баялгийн сангийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.Баялгийн сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байх;

5.1.2.газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх;

5.1.3.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан байх;

5.1.4.Баялгийн сангийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим, сайн засаглал, үнэт зүйлийг үйл ажиллагаандаа баримтлах;

5.1.5.ил тод, нээлттэй байх; 5.1.6.үр ашигтай байх; 5.1.7.бие даасан, хараат бус хөндлөнгийн хяналттай байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БАЯЛГИЙН САНГИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

6.1.Улсын Их Хурал Баялгийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.Баялгийн сангийн тухайн жилийн төсвийн төлөвлөгөөг батлах;

6.1.2.Баялгийн сангийн төсвийн гүйцэтгэлийг батлах;

6.1.3.Баялгийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;

6.1.4.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг хэлэлцэн батлах.

6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан төсвийн төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:

6.2.1.төрөлжсөн санд тухайн жилд төвлөрөх орлого, зарлага;

6.2.2.Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт, төсөвт өртөг.

7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

7.1.Засгийн газар Баялгийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг батлах, нэгдсэн удирдлагаар хангах;

7.1.2.Баялгийн сангийн тухайн жилийн төсвийн төлөвлөгөөний төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.3.Баялгийн сангийн төсвийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавьж, Улсын Их Хуралд тайлагнах;

7.1.4.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.5.Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмыг батлах;

7.1.6.орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн засаглал, үйл ажиллагаанд мөрдөх олон улсын сайн засаглалын зарчим, стандартад суурилсан Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг батлах.

8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

8.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, сангийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх;

8.1.2.төрөлжсөн сангийн төсвийн гүйцэтгэлд хуульд заасан журмын дагуу хяналт тавьж, тайлагнах;

8.1.3.энэ хуулийн 7.1.1-д заасан төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;

8.1.4.Баялгийн сангийн эх үүсвэрийг тооцож, төрөлжсөн санд төвлөрүүлэх аргачлалыг батлах.

8.2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1.Хуримтлалын сангийн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, сангийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх;

8.2.2.Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэж, хөтлөх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

8.2.3.энэ хуулийн 7.1.5-д заасан журмыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх.

8.3.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.3.1.Хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ хуулийн 10.1.3-т заасны дагуу санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх, сангийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх;

8.3.2.Хөгжлийн сангийн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАЯЛГИЙН САНГИЙН ТӨРӨЛ, ЗОРИУЛАЛТ, ЭХ ҮҮСВЭР, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

9 дүгээр зүйл.Баялгийн сангийн төрөл

Хэвлэх

9.1.Баялгийн сан дараах төрөлжсөн сангаас бүрдэнэ:

9.1.1.Ирээдүйн өв сан;

9.1.2.Хуримтлалын сан;

9.1.3.Хөгжлийн сан.

10 дугаар зүйл.Баялгийн сангийн хөрөнгийн зориулалт

Хэвлэх

10.1.Төрөлжсөн сан дараах зориулалттай байна:

10.1.1.Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;

10.1.2.Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх;

10.1.3.Хөгжлийн сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

10.2.Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкан дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.

10.3.Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкан дахь төрийн сангийн дансанд байршуулна. Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцох, эсхүл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулна.

10.4.Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.

11 дүгээр зүйл.Баялгийн сангийн эх үүсвэр

Хэвлэх

11.1.Баялгийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

11.1.1.Ирээдүйн өв сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

11.1.1.а.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь;

11.1.1.б.сангийн хөрөнгө оруулалтын орлого.

11.1.2.Хуримтлалын сан энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас дараах зарчмаар хуваарилсан эх үүсвэрээс бүрдэнэ:

11.1.2.а.уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг;

11.1.2.б.уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг.

11.1.3.Хөгжлийн сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.

12 дугаар зүйл.Баялгийн сангийн хөрөнгийн тогтвортой байдал

Хэвлэх

12.1.Баялгийн сангийн төсөв нь нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

12.2.Баялгийн сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

12.3.Төрөлжсөн сан хооронд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно.

12.4.Уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн харьяанд ажиллана.

12.5.Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшинэ.

12.6.Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын болон өөрийн хөрөнгө оруулсан авто зам, төмөр зам, дэд бүтцийн төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангана.

12.7.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ.

12.8.Энэ хуулийн 12.4, 12.6-д заасан хуулийн этгээд нь дүрэмд заасан үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, санхүүжүүлэхийг хориглоно.

12.9.Энэ хуулийн 12.4, 12.6-д заасан хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдэд төвлөрүүлнэ.

12.10.Энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас энэ хуулийн 11.1.2-т зааснаар хуваарилаад үлдэх хэсгийг нэгдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан, ирээдүйд орлого, үнэ цэнийг бий болгох бизнес хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТАЙЛАГНАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ

13 дугаар зүйл.Баялгийн сангийн нягтлан бодох бүртгэл, тайлагнал

Хэвлэх

13.1.Төрөлжсөн сангийн тайлан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

13.2.Төрөлжсөн сангийн үйл ажиллагааны удирдлага нь сангийн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

13.3.Төрөлжсөн сангийн тайланд дараах тайланг тусгана:

13.3.1.төрөлжсөн сангийн санхүүгийн тайлан;

13.3.2.төрөлжсөн сангийн үйл ажиллагааны тайлан;

13.3.3.төрөлжсөн сангийн төсвийн гүйцэтгэлийн тайлан.

14 дүгээр зүйл.Баялгийн сангийн ил тод байдал

Хэвлэх

14.1.Засгийн газар Баялгийн сангийн үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг доор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:

14.1.1.төрөлжсөн сангийн асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлснээс хойш ажлын 10 өдрийн дотор;

14.1.2.төрөлжсөн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг хөндлөнгийн аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор.

14.2.Төрөлжсөн сангийн үйл ажиллагааны удирдлага нь сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.

14.3.Төрөлжсөн сангийн жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

15 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

15.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

15.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 04 сарын 19 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн хууль тогтоомж

2.1.Үндэсний баялгийн cангийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Ирээдүйн өв сантай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулна.

3.3.Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар#_[4]_# зохицуулна.