- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 31
Улаанбаатар хот
АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэл, шинэ хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх энэ тогтоолын хавсралтад заасан 54 аж ахуйн нэгж, байгууллагын 14952 гадаад ажилтныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
(Энэ заалтад Засгийн газрын 2025 оны 110, 155 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон. Мөн энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 155 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх