A

A

A

"Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл" 2021 оны 31 дэх дугаарт улсын нэгдсэн санд шинээр бүртгэсэн 11 эрх зүйн акт нийтлэгдлээ

НИЙТЭЛСЭН: 2021-12-01 13:49:43
ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Баян-өлгий аймгмийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тогтоол. Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5487 дугаарт бүртгэсэн.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/146 дугаар тушаал. Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулсан “Аюултай бүсийн дэглэм”-ийг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5488 дугаарт бүртгэсэн.
ХАДЛАН БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Баян-өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар тогтоол. Сумын хадлан бэлчээр ашиглах, хамгаалах журмыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5489 дүгээрт бүртгэсэн.
ЖУРАМ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоол. “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам”-ыг нэгдүгээр, “Нөлөөллийн мэдүүлгийн загвар”-ыг хоёрдугаар, “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт”-ыг гуравдугаар, “Нөлөөллийн мэдүүлгийн бүртгэл”-ийг дөрөвдүгээр, “Тэмдэглэл хүлээн авсан тухай бүртгэл”-ийг тавдугаар, “Баталгааны тэмдгийн загвар”-ыг зургаадугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5490 дугаарт бүртгэсэн.
САЛБАР АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/213 дугаар тушаал. Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журмыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5491 дүгээрт бүртгэсэн.
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 04/03 дугаар тогтоол. Өмнөговь аймгийн Манлай сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5487 дугаарт бүртгэсэн. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5492 дугаарт бүртгэсэн.
МЭРГЭЖЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГЫН БОЛОН ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/202 дугаар тушаал. Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох журмыг 1 дүгээр хавсралтаар, Шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журмыг 2 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5493 дугаарт бүртгэсэн.
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Өмнөговь аймгийн Баяндалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3/1 дүгээр тогтоол. Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Малын тоо толгойн албан татвар тогтоох” хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5494 дугаарт бүртгэсэн.
ЖУРАМ, ТЕНДЕРИЙН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Сангийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 174 дүгээр тушаал. “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тендерийн жишиг баримт бичиг”-ийг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5495 дугаарт бүртгэсэн.
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Сангийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаар тушаал.
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/218 дугаар тушаал.
 
Шинэ мэдээ