"Тураг гогой буюу хар галууны экологийн асуудал" сэдвээр хэлэлцүүлэг болов НИЙТЭЛСЭН: 2022-05-09 15:26:00 ХУВААЛЦАХ ЖИРГЭХ Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Тураг гогой буюу хар галууны экологийн асуудал” сэдвээр өнөөдөр (2022.05.06) олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн захиргааны байгууллага, загас судлаачид, шувуу судлаачид, амьтан судлах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, их, дээд сургуулийн багш, эрдэмтэд, аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүд оролцов. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан оролцогчдод “Тураг гогой шувууны эрх зүйн статус” сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн. Тэрбээр Амьтны тухай хуульд “Амьтныг өмчлөх, эзэмших, ашиглах, агнуур хийх үйл ажиллагааг явуулахдаа амьтны жам ёсны эрхийг хүндэтгэн энэрэнгүй ёсоор хандана. Байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх болон мал, гэрийн тэжээвэр амьтанд өвчин халдварлах, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зарим амьтны тоо толгойг зохицуулах арга хэмжээ авч болно. Ингэхдээ бусад амьтны зүйлд гэм хор учруулахгүй, амьдрах орчин, хэвийн өсөлт, үржилтийг алдагдуулахгүйгээр хэрэгжүүлнэ” гэсэн байдгийг мэдээлэлдээ онцоллоо. Үргэлжлүүлэн оролцогчид Тураг гогой шувууны тоо толгой сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь загасны экологид сөрөг нөлөөлөл үзүүлж байна уу гэсэн асуудлаар тал бүрийн байр суурийг илэрхийлэн, мэтгэлцсэн. Оролцогчдын асуултад төрийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнууд хариулт, мэдээллийг өгөв. Хэлэлцүүлгийн төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Буйр нуур, Хөвсгөл нуур, Тэрхийн цагаан нуур гэсэн гурван чиглэлд хар галууны нөлөөлөл болон загасны өвчлөлийг судлах хамтарсан судалгаа, шинжилгээний баг шуурхай гаргаж, ажиллуулахаар саналаа илэрхийллээ. Түүнчлэн энэхүү шувууны сөрөг нөлөөллийг олон улсад хэрхэн судалсан зэрэг бүх талын судалгаа, мэдээллийг нэгтгэснээр цаашид шинжлэх ухааны үндэслэлийн дагуу тоо толгойг хэрхэн зохицуулах талаар шийдвэр гаргахаар хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. 2024.02.22
"Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай" хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2022.06.30
ХЗБХ: Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив 2022.03.24
ХЗБХ: Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив 2022.03.24