Маргааныг эцэслэн шийдвэрлэв. НИЙТЭЛСЭН: 2024-02-22 15:18:18 ХУВААЛЦАХ ЖИРГЭХ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “… мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар … илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн “Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2023 оны 41 дүгээр тогтоолыг хянан хэлэлцлээ. Хуралдаанаас Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна хэмээн эцэслэн шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. 2024.02.22
"Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай" хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2022.06.30
ХЗБХ: Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив 2022.03.24
ХЗБХ: Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив 2022.03.24