• Home
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ  /Музейн үзмэрийг хадгалж хамгаалах заавар/, Ерөнхий сайдын 2022 оны 188 дугаар захирамжаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

1999 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
/Музейн үзмэрийг хадгалж хамгаалах заавар/

Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль, уг хуулийг хэрэгжүүлэх талаар батлагдсан журмуудыг биелүүлэх, музейн үзмэрийн хадгалалт хамгаалалтын технологийн горимыг мөрдүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Музейн үзмэрийг хадгалж хамгаалах заавар"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Уг зааврыг мөрдөж ажиллахыг улс, орон нутгийн музейн захирал, эрхлэгч нарт, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Соёл,урлагийн газар (Г.Мэнд-Ооёо)-д, зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн хяналтын алба (Н.Пүрэвжав)-т тус тус даалгасугай.

САЙД А.БАТТӨР

/Улсын бүртгэлийн 1999 оны 4 сарын 2-ны өдрийн 1384 дугаарт бүртгэсэн/