A

A

A

Танд тусалъя

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн тусламж /зааварчилгаа/ нь Монгол улсын үндсэн хууль, Эрх зүйн акт, Хайлтын систем, Хуулийн болон Захиргааны хэм хэмжээний актад санал авах, Хэрэглэгч ба порталын систем гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэнэ.
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
 
  • 1924 оны Үндсэн хууль
  • 1940 оны Үндсэн хууль
  • 1960 оны Үндсэн хууль
  • 1992 оны Үндсэн хууль
     
1921 онд Ардын хувьсгал ялсан цагаас хойш Бүрэн эрхэт улсаа тунхагласнаас хойш 4-н удаа Үндсэн хуулиа өөрчлөн шинэчлэсэн байдаг. Энэхүү хэсгээс хэрэглэгч нь үндсэн хуулиудтай танилцаж, онцлог шинж, хэлбэрүүдтэй танилцахаас гадна харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан audio хувилбар байршуулсан.
 
ЭРХ ЗҮЙН АКТ
 
  • Эрх зүйн акт үзэх
  • Эрх зүйн актыг эрэмбэлэх
  • Эрх зүйн актаас шүүлт хийх
  • Эрх зүйн актын төлөв
  • Монгол улсын хууль
  • Эрх зүйн актын агуулгаас хайх
  • Word, PDF хувилбараар татаж авах, хэвлэх
  • Эрх зүйн акт хэсэгт эрх зүйн актуудыг хэрхэн үзэх, татаж авах, хэвлэх, шүүлт хийх, агуулга дотроос хайх зэрэг эрх зүйн акттай холбоотой бүх ажиллагааг багтаалаа.
     
ХАЙЛТЫН СИСТЕМ
 
  • Энгийн хайлт
  • Дэлгэрэнгүй хайлт
  • Сэдэвийн хайлт
  • Хайлтын систем хэсэгт эрх зүйн актын баазаас хэрхэн үр дүнтэй хайлт хийж өөрийн хайж буй эрх зүйн актыг олох талаар тусгалаа.
     
ХУУЛИЙН ТӨСӨЛ БА ЗХХА-Д САНАЛ АВАХ
 
Хуулийн төсөлд санал авах
Захиргааны хэм хэмжээний актанд санах авах
Хэрэглэгч тухайн системд Хур систем эсвэл legalinfo.mn дотоод систем ашиглаад бүртгэл үүсгэж нэвтрээд Хуулийн төсөлд санал авах болон Захиргааны хэм хэмжээний актанд санах авах хэсэгт санал өгөх, тухайн асуудлын дэлгэрэнгүй мэдээлэл хавсралт файлууд татан авах, тухайн асуудалтай холбоотойгоор мэдээлэл байнга байдлаар дагах үйлдэл хийх зэрэг олон боломжыг бүрдүүлсэн байна.
 
ХЭРЭГЛЭГЧИЙН ХЭСЭГ, ТОХИРУУЛГА
 
Санал авах хэсэгт Ерөнхий ба Зүйлчилсэн хэлбэрээр саналаа оруулах
Захиргааны хэм хэмжээний актанд санах авах
Хуулийн төсөлд санал авах
Захиргааны хэм хэмжээний актанд санах авах
Хэрэглэгч тухайн системд Хур систем эсвэл legalinfo.mn дотоод систем ашиглаад бүртгэл үүсгэж нэвтрээд Хуулийн төсөлд санал авах болон Захиргааны хэм хэмжээний актанд санах авах хэсэгт санал өгөх, тухайн асуудлын дэлгэрэнгүй мэдээлэл хавсралт файлууд татан авах, тухайн асуудалтай холбоотойгоор мэдээлэл байнга байдлаар дагах үйлдэл хийх зэрэг олон боломжыг бүрдүүлсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем” байгуулсан. Нэгдсэн сүлжээний хүрээнд Эрх зүйн болон Шүүхийн мэдээллийн системийн програм хангамж, веб сайтыг боловсруулсан бөгөөд энэхүү зааварчилгаа нь Эрх зүйн мэдээллийн системийн хэрэглэгчдэд зориулагдсан болно.
 
Эрх зүйн мэдээллийн системийн зорилго нь байгууллага, иргэдэд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актуудын талаарх мэдээллийг хайх, хүлээн авах, түгээх эрх (боломж)-г хангах явдал юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалах, хуулийн өмнө эрх тэгш байх, байгууллага, иргэдийн хүлээх хариуцлага дээшлэх чухал ач холбогдолтой.
Энэхүү систем нь эрх бүхий байгууллагаас Үндсэн хууль, бусад хуульд заасан үндэслэлээр нийтээр дагаж мөрдүүлэхээр эрх зүйн хэм хэмжээ батлан гаргасан эрх зүйн акт, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлт (тайлбар) бүхий мэдээллийн санг тогтмол хугацаанд шинэчилж байх, хэрэглэгчид тэдгээрийг интранет болон интернетийн сүлжээгээр цаг тухайд нь хүлээн авах боломжтойгоороо мэдээллийн бусад системээс давуу талтай.
Хэрэглэгч мэдээллийн сан дахь эрх зүйн актаас түргэн хугацаанд хайлт хийхэд зориулж эрх зүйн актын нэр, батлагдсан огноо, түлхүүр үгээр хайх зэрэг олон боломжийг олгож байгаа юм. Системийн нэг онцлог нь агуулгын мэдрэмжтэй хайлт хийх боломж юм.
 
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 11315735 дугаарын утас болон info@nli.gov.mn, цахим хаягаар өөрсдийн санал хүсэлт ирүүлэхийг хүсье.