A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тамирчны шагнал, урамшуулал/ ЗГ-ын 2014-2-28-ны 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 183 хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2014-2-28-ны 64-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам"-ыг 1 дүгээр, "Медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар, "Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшууллын хэмжээ"-г 3 дугаар, "Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг жил бүр төсвийн багцдаа тусган санхүүжүүлж байхыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.

3. Үе үеийн олимпийн наадам (Зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь олгох сар бүрийн урамшууллыг нөхөж олгохыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ