Хуулийн нэр томьёо
# | Нэр томъёо | Тайлбар | Эх сурвалж | Орос | Англи |
|
|||||
1 | бараа бүтээгдэхүүн | зах зээлд нийлүүлж байгаа бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэрэг | Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 4.1.1 | ||
2 | тээш | тогтоосон журмын дагуу зорчигчийн галт тэргээр тээвэрлэж байгаа эд зүйлс | Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.5 | ||
3 | илгээлт | боодлоос овор хэмжээгээрээ том шуудангийн илгээмж | Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.1 | ||
4 | зохиогч | бүтээл туурвисан этгээд | Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 4.1 | ||
5 | агаарын хаалга | улсын хилийг агаарын замаар нэвтрэх газар зүйн байрлал | Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.3 | ||
6 | усны нөөц | одоо ашиглаж байгаа, цаашид ашиглаж болох гадаргын болон газрын доорхи ус | Усны тухай хууль, 2004 он, 3.1.1 | ||
7 | усны сав газар | гадаргын ус хурах талбай, газрын доорхи ус агуулсан чулуулаг бүхий орчин | Усны тухай хууль, 2004 он, 3.1.2 | ||
8 | агаарын хөлгийн дарга | агаарын хөлгийн удирдлагыг гүйцэтгэж, нислэгийн аюулгүй ажиллагааг биечлэн хариуцаж байгаа нисэгч | Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.5 | ||
9 | усны сан бүхий газар | нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газар | Усны тухай хууль, 2004 он, 3.1.3 | ||
10 | ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх | иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд тодорхойлсон | Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 2004 он, 3.1.6 | ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх2 | ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх1 |