Хэвлэх DOC Татаж авах
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 18

АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

 Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай: /Энэ заалтыг ЗГ-ын 2015-11-9-ний өдрийн 438, ЗГ-ын 2016-10-5-ны өдрийн 109-р тогтоолоор тус тус өөрчилсөн. Мөн ЗГ-ын 2016-11-30-ны өдрийн 166-р тогтоолоор өөрчилсөн бөгөөд үүнийг 2016-12-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш
90 хүртэл 90 болон түүнээс дээш
1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга 0 0 0
2 Ханх, Ульханмайхан 0 0 0
3 Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг 160,000.0 160,000.0 180,000.0
4 Эрээнцав 30,000.0 30,000.0 50,000.0
 

2. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “5” хувиар тогтоосугай. /Энэ заалтад ЗГ-ын 2015-2-16-ны өдрийн 65-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан  татварын тухай” Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн     24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                  Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд                                                                           Ж.ЭРДЭНЭБАТ