- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх/
ХӨДӨЛМӨРИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/171, А/496
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар /Б.Алтанжаргал/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/-т тус тус даалгасугай.
ХӨДӨЛМӨРИЙН САЙД Г.БАЯРСАЙХАН
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A