A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 492

Улаанбаатар хот

"МАХ ХӨТӨЛБӨР" БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 9.3, Хүнсний тухай хуулийн 6.1, "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 108 дугаар тогтоолын 1 дэх заалтын 11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мах хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Мах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА