A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 11

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох тухай

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Надмидын Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД