- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ, ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Импортын барааны гарал үүслийн дүрэм, гаалийн нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалт/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 209
Улаанбаатар хот
ДҮРЭМ, ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4.5, 26.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Импортын барааны гарал үүслийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Гаалийн нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 87 дугаар тогтоол, "Импортын барааны гарал үүслийн дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Гадаад харилцааны сайд Ц.МӨНХ-ОРГИЛ
Текст томруулах
A
A
A