- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 42
Төрийн ордон, Улаанбаатар хот
"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл" батлах тухай
Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.
2. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030", Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль, бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.
3. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг баталсантай холбогдуулан хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A